Эрчүүдийн 30 аас 40 насны хооронд хийх ёстой зүйлс

khangaikhuu
2 min readJan 16, 2022

--

Эрчүүд бид нар 30 хүрээд л бүх юм дуусчихсан юм шиг санагддаг байж магад. Бие хаа маань ч болохоо больж хүч чадалгүй болсон юм шиг санагдах үе байх юм. Бүх юм утга учиргүй, сурсан юм болгон учир утгагүй юм шиг амьдрал нэг л болохгүй байгаа юм шиг санагдах үе их байх болжээ. Тэгээд өөрийн эрхгүй депрессэнд ороод уур хүрэх нь маш их байдаг болсон байна.

Би яг ийм байдалтай бараг 3 жил болсон байх. Амьдрал нэг л болохгүй байгаа юм шиг. Учир нь олдохгүй сонин уур хүрмээр. Яг тэр үед би өөрийнхөө амьдралыг өөрчлөхөөр шийдлээ. Би яг энэ үед л өөрийгөө өөрчилж сайн сайхнаар дахин бүтээж шинээр сайн зуршил өөртөө удамшуулж, өөрийгөө улам сайжруулах эрчимтэй ажилд орж ирсэн билээ. Миний хамгийн хурдан засах ёстой зан бол өөрийнхөө бусдад тохируулж амьдрахаа болих хэрэгтэй болсон байв. Энэ бол миний хамгийн муу зуршил байсан бөгөөд би өөрөө өөртөө итгэдэггүй байснаас үүдэлтэй юм. Би үргэлж ээж аав, дүү, хамтран ажиллагчид бусад хүмүүсийн хэлсэн зүйлийг дагахыг хүсдэг байлаа. Би өөрийнхөө яг юy хүсдэгийг мэддэггүй байсан юм. За ингээд өөрийнхөө эрэлд гарсан гэхүү дээ. Гэхдээ энэ үе бол миний хамгийн хүнд хамгийн аймаар сургамж болсон үе байлаа. Би анх удаа л юманд ингэж ялагдаж түүнээсээ гутрал гунихрал амссанаа мэдэрсэн. Би амьдралд чи хэзээ ч хүчээр хийж болохгүй зүйлс байдаг гэдгийг ойлгосон. Чамайг хичнээн хичээж байсан ч, хүссэнээр чинь болдоггүй зүйлс байдаг гэдгийг ойлгосон. Би анх удаа амьдрал ямар хатуу байдаг юм бэ гэдгийг мэдэрч билээ. Хэрвээ чи хичээхгүй бол чиний амьдралыг зүгээр л хүмүүс бусниулаад түүнийг чинь аваад оддог гэдгийг биеэрээ сэтгэлээрээ болон зүрхээрээ мэдэрч билээ. За ингэж их хаширсан хүн өөрийгөө хайж эхлэхгүй яах билээ. Тэгээд бүх буруу зүйлийг бусад хүмүүсээс хайдаг байснаа өөрөөсөө хайж эхэлдэг боллоо. Тэгээд анх удаа л би өөрийгөө л өөрчлөхгүй бол бусдыг өөрчилж чадахгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Би бүр 360 градус өөрчлөгдөхөөр шийдсэн юм.

Би тэр үед нэг ном уншсан билээ. Тэр номонд 30-аас 40 насныхны зайлшгүй хийх ёстой зүйлс гэсэн ном байсан юм.

Энэхүү номны доторх агуулга нь миний хүсэн хүлээж байсан зарим нэгэн агуулгатай маш сайн таарч байсан учир энэ номноос өөрийн эрхгүй сурах зүйлс их байгааг ойлгосон юм. Энэхүү номыг уншсанаараа миний хийхийг хүсдэг байсан хийж чадахгүй байсан хийх зүйлсийг маш тодорхой бичсэн байсан. Ингээд энэхүү ном дээр бичсэн зүйлсийг уншсанаараа нэг нэгээр нь хэрэг болох зүйлсийг нэлээд өөртөө хадгалж үлдэхийг хичээж байгаа билээ. Энэ номыг ер нь хэд хэдэн уншсан гэж хэлж болно. Унших болгонд шинээр нэг зүйл олж мэдэж байгаа юм шиг санагдаж байсан. Энэ ном монголоор байсан. Гадаад хувилбарыг нь хайгаад олж чадаагүй юм.

--

--